NordArt-MongolianArt 3.35

4.5 star(s) from 11 votes
Vorwerksallee
Büdelsdorf, 24782 Germany
Germany

About NordArt-MongolianArt

NordArt-MongolianArt NordArt-MongolianArt is a well known place listed as Non-profit Organization in Büdelsdorf , Art Gallery in Büdelsdorf ,

Contact Details & Working Hours

Details

Күнствэрк Карлсхютте |Kunstwerk Carlshütte| нь олон улсын “ACO“ групп, Бюделсдорф |Büdelsdorf| болон Рэндсбург |Rendsburg| хотын санаачилгаар байгуулагдсан cоёл урлагыг дэмжих ашгийн төлөө бус байгууллага бөгөөд ХБНГУ-ын Бюделсдорф хотноо 1999 оноос хойш жил бүр “NordArt – International Art Exhibition”- г зохион байгуулдаг уламжлалтай.

Тус үзэсгэлэнгийн хүрээнд 2015 оны 06 дугаар сарын 06–aac 10 дугаар сарын 4-ний хооронд Монголын уран бүтээлчдэд зориулан 2.000-3.000 m2 талбай бүхий тусгай павильон анх удаа гаргаж байгаа ба Күнствэрк Карлсхютте- н гүйцэтгэх захирал, “НордАрт” -ын ерөнхий куратор Вольфганг Грамм дараа жилийн бэлтгэл ажилдаа ороод байна.

Tөслийн албан ёсны түнш, дэмжигчээр ХБНГУ дахь Монголын Элчин Сайдын Яам ба Берлин хотын „Arts & Media Project Management & Consulting“, соёл урлагийн менежер Оюунтуяа О., Дөлгөөн Б., Элизабет Ф. тэргүүтэй мэргэжлийн баг “НордАрт”- тай хамтран Монгол Улсын Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг удирдан ажиллаж байна. Мөн албан ёсны дэмжигч нь Монголын cоёл урлаг, бүтээлч үйлдвэрлэлийг эх орондоо болон хилийн чанадад дэмжих зорилготoй ашгийн төлөө бус шинэ байгууллага “Монгол Cоёл+Урлаг“ юм. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд эхэлж буй энэхүү хамтын ажиллагааг доод тал нь 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хоёр улсын албан ёсны түншүүд тохиролцон төлөвлөж байгаа болно.

“НордАрт” нь 16 жилийн түүхтэй, шүүгчдийн сонгон шалгаруулaлттaй, дүрслэх урлагийн бүх төрөл, хэв маягийг агуулcан бөгөөд Европ дахь орчин үеийн урлагийн томоохонд тооцогдох үзэсгэлэн юм. 2014 онд 101 орны 3.000 орчим уран бүтээлчид oролцох хүсэлт гаргаснаас нийт 55 орны 250 уран бүтээлчдийн бүтээлийг зуны улирлын туршид 22.000 m2 үзэсгэлэнгийн талбай, 80.000 m2 цэцэрлэгт хүрээлэнд, 70.000 орчим үзэгчдэд толилуулcан байна.
Mөн энэхүү олон улсын үзэсгэлэнгийн үеэр Европын орнуудaac урлаг сонирхогчид, кураторууд болон галеристууд нь шинэ, залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, цаашид тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac гол төлөв хүрэлцэн ирдэг.

Уран бүтээлч, соёл, урлагийн дүр дэмжих зорилгоор “НордАрт” шилдэг уран бүтээлч нарын шагналыг (10.000 Евро) үзэсгэлэнгийн үеэр ивээн тэтгэгч ”АСО” группийн ерөнхийлөгч Ханс-Юлиуc Алманн ба түүний гэргий Ёханна Алманн гардуулдаг уламжлалтай юм. Мөн үзэгчдийн шагналыг (1.000 евро) 3 уран бүтээлчид ирэх жилийн “НордАрт”- д дахин оролцохоор уригддаг.